Түр хүлээнэ үү

Бидний тухай

Дата Бэйнк ХХК нь 2015 онд байгуулагдсан ба төлбөрийн системийн зах зээлд технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэгч байгууллага юм.

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Утас

7000-7001

И-мэйл

info@baaz.mn

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж 31/1,2 NM tower 9 давхар

Бизнесийн санхүүгээ цэгцтэй хөтлөх 5 алхам

Бизнесийн санхүүгээ цэгцтэй хөтлөх 5 алхам

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент нь бизнесийн урт хугацааны амжилтын үндэс. Компанийн хэмжээ, ажилчдын тоо зэргээс үл хамааран бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, оновчтой шийдвэр гаргах, санхүүгийн бат бөх суурийг бий болгоход зайлшгүй анхаарах ёстой. Үүнд санхүүгийн эмх цэгцтэй бүртгэл, хөтлөлт, тайлан тусална.

Алхам 1: Санхүүгийн тодорхой зорилтуудыг бий болгох

Зөв цэгээс эхлэхийн тулд санхүүгийн зорилгоо тодорхойлох нь маш чухал. Хүрэхээр төлөвлөж буй орлого, ашиг, мөнгөн гүйлгээ болон бусад санхүүгийн гол хэмжүүрүүдэд бодитой, хэмжигдэхүйц зорилтуудыг тавиарай. Эдгээр зорилго нь таны санхүүгийн шийдвэр гаргахад чиглүүлэгч луужин болно.

Алхам 2: Дэлгэрэнгүй төсөв боловсруулах

Нарийвчилсан төсөв гаргах нь танд бизнесийн санхүүгээ зөв зохион байгуулахад тусална. Өмнөх жил, сарын санхүүгийн мэдээлэл дээрээ тулгуурлан түрээс, түүхий эд материал, цалин, маркетинг, үйл ажиллагаа гэх мэт урсгал болон тогтмол зардлын задаргааг дэлгэрэнгүй ангилан хуваагаарай.

Алхам 3. Тогтмол хяналтыг зуршил болгох

Хамгийн сайн санхүүгийн системтэй байсан ч завгүй, анхаарал хандуулахгүй бол бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл учирч, хяналтаа алдана. Хаана, аль хэсэгт алдаа гарсанг шүүн цаг алдах нь өнөөдрийг хүртэл бий болгосон шаргуу хөдөлмөрөө эмх замбараагүй байдалд оруулах эрсдэлтэй.

Тиймээс өөрийн бизнесийн санхүүгийн байдлыг нэн тэргүүнд авч үзэн, сар бүр тогтмол мөнгөн урсгалаа хянаж, төлөвлөгөөндөө хүрч байгаа эсэхээ баталгаажуулах нь ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа эсэхийг эрт илрүүлэх боломжтой болно.

Алхам 4: Санхүү, бүртгэлийн программ ашиглах

Бизнесийн хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагаанд тохирох санхүүгийн программ сонгон, хөрөнгө оруулалт хийх нь санхүүгээ цэгцтэй, үнэн зөв хөтлөхөд тань тусална.

Санхүү бүртгэлийн программ нь борлуулалт түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, үлдэгдэл, орлого зарлагын бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгө бүртгэх, элэгдэл тооцох, мөнгөн гүйлгээ, цалингийн жагсаалт, нэхэмжлэх, борлуулагчдад хуваарийн дагуу төлбөр төлөх, татварын тайланг хугацаанд нь алдаагүй бэлтгэх гээд олон үйлдлийг нэгтгэсэн байдаг.

Алхам 5: Санхүүгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах

Бизнесийн санхүүгээ бие даан удирдан, шийдвэр гаргах нь танд хэцүү, хүндрэлтэй санагдаж байна уу? Тийм бол мэргэжлийн байгууллагад хандан, зөвлөх үйлчилгээ авах цаашлаад санхүү бүртгэлийн хэсгийг аутсорсингоор шийдэж болох ба таны төсөөлж байгаагаас ч илүү үр дүн, ач холбогдолтой шийдэл байж болох юм. Санхүүгийн мэргэжилтнүүд танд өдөр тутмын санхүү бүртгэлийг оновчтой болгох, цогц шийдвэр гаргахад тань туслах болно.