САНХҮҮ МОДУЛЬ
Санхүү модуль нь журналын бичилтээс тайлан гаргах хүртэлх санхүүгийн үйл ажиллагааг хялбарчилдаг программ юм.
Монгол улсын хууль, журам, НББОУС-д нийцсэн
Хийгдэх үйлдлүүд
- Дансны удирдлага
- Журнал бүртгэл
- Дэлгэрэнгүй бүртгэл
- Нэхэмжлэх
- Тохируулга
- Дотоод тайлан
- Санхүү, татварын тайлан
- Хэрэглэгчийн тоо хязгааргүй
- Бизнес төлөвлөгөө
Санхүүгийн тайлан
- Санхүүгийн байдлын тайлан
- Орлого, үр дүнгийн тайлан
- Мөнгөн гүйлгээний тайлан
- Өмчийн өөрчлөлтийн тайлан
- Санхүүгийн тодруулга тайлан
Бусад журналууд
- Авлага, өглөгийн жагсаалт
- Мөнгөн гүйлгээний жагсаалт
- НӨАТ-тай гүйлгээний жагсаалт, НӨАТ-ын мэдээ
- Харилцагчийн гүйлгээний бүртгэл
Асуулт & Хариулт
BAAZ Санхүү нь санхүүгийн тайлан гаргахад зориулагдсан модуль тул нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, дадлагатай хэрэглэгчид ашиглана. Энэ модулиар санхүүгийн анхан шатны баримтын бүртгэл хийгдэхгүй бөгөөд зөвхөн журналын бичилт хийгдэнэ.
Бусад модулиар бүртгэгдсэн (анхан шатны баримтын бүртгэлийг) гүйлгээг санхүүгийн журналд бүртгэх байдлаар хамтран ажиллана.
BAAZ Санхүү модулийг ашиглаж байгаа үед дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
- Бусад модулиар бүртгэгдсэн гүйлгээг санхүүгийн журналд бүртгээгүй тохиолдолд, модулийн дотоод тайлан, санхүүгийн тайлангийн хооронд зөрүү үүснэ.
- Анхан шатны бүртгэл хийгдээгүй гүйлгээг санхүүгийн журналын бичилтээр хийсэн тохиолдолд, санхүүгийн тайлан, модулийн дотоод тайлангийн хооронд зөрүү үүснэ.
- Ерөнхий журналаас гүйлгээ устгахад, журналын бичилт устах бөгөөд анхан шатны бүртгэлийн гүйлгээнд нөлөөлөхгүй.