БАРАА МАТЕРИАЛ МОДУЛЬ
Бараа материал модуль нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах болон борлуулах үйл ажиллагааны бүртгэлийг хөтлөнө. Бараа материалын бүртгэлийг дараах төрлөөр дэлгэрэнгүй бүртгэнэ.
Хийгдэх үйлдлүүд
- Бараа материалын бүртгэл
- Худалдан авалт, татан авалт
- Дотоод хөдөлгөөн
- Хямдрал, урамшуулал
- Тооллого
- Борлуулалт, зарлага
- Өртөг тооцолт, барааны карт
- Дотоод тайлан
- Төлөвлөгөө, гүйцэтгэл
Хянах самбар /Dashboard
- Нийт борлуулалт болон сараар задаргаа
- Борлуулалт ба өртгийн харьцаа (ашгийн зай)
- Барааны ангиллаар борлуулалтын хувь
- ТОР 5 худалдан авагч
- ТОР 5 борлуулалттай бараа
- ТОР 5 худалдан авалтын бараа
- ТОР 5 нийлүүлэгч
- ТОР 10 буцаалтын шалтгаан
Бараа материалын тайлан
- Бараа материалын үлдэгдэл
- Хангамжийн материалын үлдэгдэл
- Бараа материалын эцсийн үлдэгдэл
- Бараа материалын орлогын гүйлгээнүүд
- Бараа материалын орлого
- Бараа материалын зарлагын гүйлгээнүүд
- Бараа материалын зарлага
Асуулт & Хариулт
Бараа, хангамжийн материал, ажил үйлчилгээний бүртгэл хөтлөх, өртөг тооцоолоход ашиглана. BAAZ Бараа материалыг ашиглахад нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагагүй.
Барааны өртгийг 2 аргаар тооцоолно. Үүнд:
- дундаж өртгийн арга
- эхэлж авснаа эхэлж зарлагадах арга
Бараа бүртгэх үед барааны өртөг тооцох аргыг сонгож өгнө.
Бараа материалын бүртгэл нь барааны байршлаар хийгдэнэ. Барааны нярав нь өөрийн хариуцсан байршил дахь бүртгэлийг хөтөлнө.
Барааны байршлыг бүртгэхээс бүртгэл эхэлнэ.
Дэлгэрэнгүйг Гарын авлага хуудасны "Бараа материал" хэсгээс харна уу.
Бүртгэлээ санхүүгийн журналд бүртгэхийн тулд одоо ашиглаж буй компанидаа санхүүгийн модулийг нэмж суулгана. Энэ тохиолдолд үйлчилгээний төлбөр өөрчлөгдөнө.
BAAZ Бараа материал болон санхүүгийн модулийг өөр, өөр компанид ашиглаж байгаа бол нэгтгэх буюу санхүүгийн журналд бүртгэх боломжгүй.