Түр хүлээнэ үү

Бидний тухай

Дата Бэйнк ХХК нь 2015 онд байгуулагдсан ба төлбөрийн системийн зах зээлд технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэгч байгууллага юм.

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Утас

7000-7001

И-мэйл

info@baaz.mn

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж 31/1,2 NM tower 9 давхар

ЦАЛИН МОДУЛЬ

Цалин модуль нь ажилчдын бүртгэл хөтлөх, цалин хөлс тооцох, цалингийн карт харах, нийгмийн даатгал, татварын тайлан гаргах, банк руу гүйлгээ илгээх зэрэг үйлдлүүдийг агуулсан.

Цалин модуль

Хийгдэх үйлдлүүд

  • Ажилчдын бүртгэл
  • Нэмэгдэл, суутгал
  • Урьдчилгаа, сүүл цалин
  • Цалин тооцсон жагсаалт
  • Дотоод тайлан
  • Хэлтэс, нэгж
  • НДШ-ийн тайлан
  • ХХОАТ-ын тайлан
Цалингийн хуудас

Цалингийн тайлан

  • Ажилчдын бүртгэл
  • Цалин тооцсон жагсаалт
  • Цалингийн хуудас
  • Цалингийн карт
  • Дансаар цалин олгох ажилчдын жагсаалт

ТАТВАР, НДШ-ийн тайлан

  • НДШ-ийн тайлан (НД-7А)
  • НДШ-ийн тайлан (НД-7Б)
  • НДШ-ийн тайлан (НД-8)
  • ХХОАТ-ын тайлан (ТТ-11)
  • ХХОАТ-ын тайлан (ТТ-11(1))
  • ХХОАТ-ын тайлан (ТТ-11(2))
Цалингийн карт

Асуулт & Хариулт

BAAZ Цалин хэнд зориулагдсан бэ?

Байгууллагынхаа ажилчдын цалинг тооцоолох хүсэлтэй хэн ч ашиглаж болно. BAAZ Цалин ашиглахад нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагагүй. Мөн BAAZ CLOUD-ийн бусад модультай хамтран ашиглах боломжтой.

BAAZ Цалин нь цалинг яаж тооцоолж байгаа вэ?

Цалинг нэг сард 2 хувааж бодох боломжтой. Үүнд:

  • урьдчилгаа цалин
  • сарын сүүлийн цалин

Сарын сүүлийн цалингийн тооцоололд татвар, шимтгэл бодогдоно.

Хэрэв Танай байгууллага сард нэг удаа цалин тооцож олгодог бол урьдчилгаа цалин тооцолтыг алгасаж болно.

Гэрээт ажилтан бүртгэж болох уу?

Ажилтан бүртгэхдээ 2 төрлөөр ангилна. Үүнд:

  • үндсэн
  • гэрээт

Мөн цалин бодох хэлбэрийг 3 төрлөөр бүртгэнэ. Үүнд:

  • тогтмол
  • цагаар
  • хийснээр
Цалингийн нэмэгдэл, суутгалыг бүртгэх үү?

Цалингийн нэмэгдэл, суутгалыг бүртгэх боломжтой. Сар бүр тооцогдох нэмэгдэл, суутгалыг ажилтны бүртгэлд тохируулж өгнө. Зөвхөн нэг удаагийн нэмэгдэл, суутгалыг тухайн сарын сүүлийн цалинг тооцоолох үед тохируулж болно.

Ажилтан цалингийн картаа яаж харах вэ?

Сарын сүүлийн цалинг бүрэн тооцоолж дууссаны дараа бүх ажилтнууд руу (эсвэл сонгосон ажилтан руу) цалингийн мэдээллийг илгээнэ. Ажилтан өөрийн имэйлээ шалгаж цалингийн мэдээллээ харна. Мөн имэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтэрч бусад саруудын цалингийн мэдээллээ харах боломжтой.

Цалингийн мэдээлэл нь ажилтны бүртгэлд бүртгэгдсэн имэйл хаяг руу илгээгдэх тул имэйл хаягийг үнэн, зөв бүртгэх шаардлагатай.

Тооцсон цалингаа санхүүгийн журналд яаж бүртгэх вэ?

Тооцсон цалингаа санхүүгийн журналд бүртгэхийн тулд одоо ашиглаж буй компанидаа санхүүгийн модулийг нэмж суулгана. Энэ тохиолдолд үйлчилгээний төлбөр өөрчлөгдөнө.

BAAZ Цалин модуль болон санхүүгийн модулийг өөр, өөр компанид ашиглаж байгаа бол нэгтгэх буюу санхүүгийн журналд бүртгэх боломжгүй.