Түр хүлээнэ үү

Бидний тухай

Дата Бэйнк ХХК нь 2015 онд байгуулагдсан ба төлбөрийн системийн зах зээлд технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэгч байгууллага юм.

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Утас

7000-7001

И-мэйл

info@baaz.mn

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж 31/1,2 NM tower 9 давхар

GDPR стандарт

Нууцын бодлого

Таны хувийн мэдээлэл хамгаалах нь манай хамгийн чухал үүрэг. Олон улсын стандартын дагуу таны нууцлалыг хамгаалж, найдвартай үйлчилгээ үзүүлнэ.

Ерөнхий мэдээлэл

Нууцын бодлого нь BAAZ системийг ашиглах хэрэглэгчийн өөрийн мэдээллээ хамгаалахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлахад чиглэнэ. Мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг дурьдана.

Үг, хэллэгийн тайлбар

Үг, хэллэг Тайлбар
Baaz (BAAZ) систем Дата Бэйнк ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болох Санхүү, бүртгэлийн онлайн систем
Үйлчилгээ BAAZ системийг ашиглах үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэгч BAAZ системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Дата Бэйнк ХХК
Үйлчилгээний нөхцөл Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
Хэрэглэгч BAAZ системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүн
Компани BAAZ систем дээр үүсгэсэн ААН, байгууллага
Та (Таны) BAAZ системд компани үүсгэн ашиглаж буй хэрэглэгч (хэрэглэгчийн)
Үйлчилгээний хугацаа Үйлчилгээний төлбөрт тохирох хязгаарлалтгүйгээр ашиглах хугацаа. Үйлчилгээний хугацаа нь 30 хоногоор тооцогдоно.
Имэйл хаяг BAAZ системд бүртгүүлсэн хэрэглэгчийн имэйл хаяг
Сервер компьютер Үйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер

Ерөнхий зүйл

BAAZ систем нь Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг боловсруулах, хадгалах зориулалт бүхий санхүү, бүртгэлийн онлайн систем юм. BAAZ системд Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээлэл хадгалагдана.

Хэрэглэгч өөрийн мэдээллээ эзэмшинэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн болон бүтээгдэхүүний зураг, болон бусад мэдээллийг Хэрэглэгчийн мэдээлэл гэж тооцох бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч мэдээлэлд хандах боломжгүй.

Хэрэглэгчийн мэдээлэл интернэтээр аюулгүй илгээгдэнэ

Хэрэглэгч аль нэг орноос (байршлаас) оруулж, хадгалсан мэдээлэл рүү өөр нэг орноос (байршлаас) хандахад мэдээлэл нэг орноос нөгөө орон (дундын дайран өнгөрч буй орнууд) руу интернэтээр дамжиж байгааг хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй.

BAAZ систем нь Хэрэглэгч болон сервер компьютерийн хооронд дамжигдах бүх мэдээллийг нууцлалын (Secure Sockers Layer) сертификат ашиглан шифрлэн илгээдэг. Өөрөөр хэлбэл Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл тусгай түлхүүр үгээр шифрлэгдэн дамжигдаж өгөгдлийн санд хадгалагдана.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалж хамгаална

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөл хадгалах төв дэх Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгална. Сервер компьютерт хандалт хийсэн бүх оролдлогууд бүртгэгдэнэ.

Таны браузер програм Таныг таних мэдээллийг хадгалахгүй

BAAZ ситемд сервер компьютертай дахин холбогдоход хялбар байлгах боломжийг олгох күүки (cookie) зэрэг технологийн шийдлийг ашигладаг. Күүки нь та болон таны компанийн талаарх мэдээллийг агуулах боловч таныг таних мэдээлэл агуулахгүй. Күүки нь браузер програмыг хаахад автоматаар устана.

Браузер програмд күүки ашиглахыг зөвшөөрөх тохируулга хийх шаардлагатай хэдий ч ихэнх браузер програмд күүки зөвшөөрөгдсөн байдаг.

BAAZ систем рүү нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгийг браузер програмд хадгалахгүй. Энэ нь өөр, өөр компьютерээс холбогдсон үед хэрэглэгчийн нэр, нууц үг браузер програмд хадгалагдах эрсдэлээс хамгаална.

Хэрэглэгчийн эрх

Хэн Таны мэдээлэлд хандахыг Та өөрөө хянана

Таны мэдээлэл аюулгүй, найдвартай өгөгдлийн санд хадгалагдана. BAAZ систем нь зөвхөн таны зөвшөөрлөөр Хэрэглэгчдэд өгөгдлийн санд хандах боломжийг олгоно.

Үйлчилгээ үзүүлэгч, түүний Хамтрагч болон Гуравдагч этгээд нь танаас зөвшөөрөл, урилга хүлээж аваагүй тохиолдолд таны мэдээлэлд хандалт хийх боломжгүй.

Таны гар утсан дахь холбоо барих жагсаалтад бүртгэлтэй хэрэглэгчийг өөрийн BAAZ систем дэх өгөгдлийн санд Харилцагчаар бүртгэх бөгөөд холбоо барих жагсаалтын үнэн зөв байдал, өөрийн өгөгдлийн санд нэмэх эсэх асуудал Хэрэглэгчийн эрхэд хамаарна.

Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний хугацаа дууссан өдрөөс таны мэдээлэлд хандах эрхэнд хязгаарлалт хийнэ. Хязгаарлалт нь хадгалагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт хийх, шинээр мэдээлэл оруулах, санхүүгийн тайлан харах боломжийг хязгаарлана.

Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн ергетгел хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлана.

Дээрхээс бусад тохиолдолд та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой.

Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага

Нууц үгээ алдалгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна

Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн нууц үгэнд хандах боломжгүй бөгөөд нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь Хэрэглэгчийн хариуцлага юм.

Өөрийн нууц үгийг алдсанаас үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Та гуравдагч этгээдэд мэдээллээ илгээсэн хариуцлагыг хүлээнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь БАА3 системийг Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, тодорхой форматын дагу мэдээлэл илгээх, солилцох боломжоор хангана.

Үйлчилгээ үзүүлэгч нь Гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцлийг гаргуулан авч Хэрэглэгчдэд танилцах боломж олгоно.

Та эсвэл таны зөвшөөрсөн Хэрэглэгч Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх, солилцох бол Гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, ашиглах эсэх нь Та эсвэл Таны зөвшөөрсөн Хэрэглэгчийн хариуцлага байх болно.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээсэнтэй холбоотойгоор таны мэдээлэл алдагдсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Үйлчилгээний нөхцлийг баримтална

Нууцын бодлого нь Үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул та үйлчилгээг ашиглахын өмнө Үйлчилгээний нөхцөл болон энэхүү нууцын бодлогыг хамтад нь уншиж, танилцах шаардлагатай. Үйлчилгээний нөхцөл болон Нууцын бодлогын хооронд зөрчил эсвэл маргаан үүссэн тохиолдолд Үйлчилгээний нөхцлийг баримтлана.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх

Системийн хэрэглээг хянана

Үйлчилгээ үзүүлэгч болон бизнесийн гол хамтрагч нь БАА3 системийн (дискэн дээр хадгалагдаж буй) мэдээллийн хэмжээ, өгөгдлийн (сүлжээгээр дамжигдаж буй) урсгалын хэмжээ зэрэг нийт хэрэглээний мэдээлэлд хандана.

Хэрэглээний мэдээлэлд үндэслэн техникийн чадамжийг сайжруулах, өргөтгөх, Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх боломжийг бий болгоно. Нийт хэрэглээний мэдээлэл нь БАА3 системд хадгалагдана.

Нууцын бодлогыг шинэчлэнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Нууцын бодлогод өөрчлөлт хийх, засвар оруулах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн хувилбарыг вэб сайт дээр байрлуулна.

Үйлчилгээ үзүүлэгч нь вэб сайт болон и мэйл хаягаар танд өөрчлөлтийн мэдэгдлийг хүргэх болно.

Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

Таны кредит картын мэдээллийг хадгалахгүй

Хэрэв та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээлэл BAAZ системд хадгалагдахгүй.

Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.

Танд имэйл харилцаагаар мэдэгдэл хүргэнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь BAAZ системийн талаарх мэдээ, мэдээлэл, шинэчлэлт, засвар үйлчилгээний талаарх мэдэгдлийг Хэрэглэгчийн и мэйл хаягаар илгээнэ.

Мөн таны хийсэн үйлдлийн талаарх мэдэгдлийг и мэйлээр илгээнэ. Үүнд: Таны зөвшөөрлөөр Хэрэглэгч урьсан, үйлчилгээний төлбөр төлөгдсөн тухай гэх мэт.