Нууцлал, аюулгүй байдал
Таны мэдээлэл хамгийн дээд түвшинд хамгаалагдана. Олон улсын стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, найдвартай үйлчилгээ үзүүлнэ.
Физик хамгаалалт
ҮДТ-ийн дэд бүтцийг ашиглаж, 365 хоног байнгын хамгаалалттай серверт өгөгдлөө хадгална.
Сүлжээний хамгаалалт
SSL сертификат, 128 битийн шифрлэлт, хяналтын системээр өгөгдлөө хамгаална.
Дотоод журам
Администратор эрх, хэрэглэгчийн эрх, тогтмол аудит зэргээр аюулгүй байдлыг хангана.
Бодлогын баримт
Нууцын бодлого, үйлчилгээний нөхцөл зэргээр харилцааг зохицуулна.
Физик хамгаалалт
Манай сервер компьютерүүд Үндэсний Дата Төв (ҮДТ)-ийн дэд бүтцийг ашигладаг тул байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгай зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсан.
- Хамгаалалт. ҮДТ нь 365 хоног байнгын хамгаалалттай объект юм.
- Нөөц сервер. Өгөгдөл хадгалж буй сервер компьютер бүр нөөц сервертэй. Аль нэг сервер компьютер ажиллахгүй тохиолдолд нөөц сервер компьютер ажлыг үргэлжлүүлнэ.
Сүлжээний хамгаалалт
Бид компьютерийн сүлжээгээр дамжих өгөгдлийг шифрлэх болон гэмт халдлага, довтолгооноос сэргийлэх, хамгаалах аргуудыг бүрэн ашиглаж байна.
- SSL. Нууцлалын сертификат олгогч GeoTrust компанийн SSL (Secure Sockets Layer) сертификатыг ашигладаг. Таны компьютер болон сервер компьютерийн хооронд дамжих өгөгдөл 128 битийн түлхүүрээр шифрлэгдэж дамжина.
- Хяналт. Серверт хандсан бүх хандалтууд бүртгэгдэнэ. Сэжигтэй оролдлогыг хааж блоклоно.
Дотоод үйл ажиллагааны журам
Хувь хүний үйлдлээс хамаарч гарч болох эрсдлийг багасгах үйл ажиллагааг байнга явуулдаг.
- Серверийн нууц үг. Серверт зөвшөөрөгдсөн администратор хэрэглэгч л нэвтрэх эрхтэй. Администратор хэрэглэгчийн нууц үгийг тогтмол хугацаанд өөрчилж шинэчилдэг.
- Хэрэглэгчийн эрх. Хэрэглэгч өөрөө болон түүний зөвшөөрөл олгосон хэрэглэгчээс бусад этгээд хэрэглэгчийн мэдээлэлд хандалт хийхгүй. Хэрэглэгч өөрийн зөвшөөрсөн хэрэглэгчийн эрхийг хязгаарлах боломжтой.
- Мэдээллийн технологийн аудит. Серверийн болон системийн нууцлал, аюулгүй байдлыг гадаад, дотоодын мэргэжлийн зөвлөхүүдээр хянуулж шалгуулдаг. Гарсан алдаа, гарч болох эрсдлийг илэрсэн даруйд нь арилгаж, аюулгүй байдлыг тогтмол ханган ажилладаг.
Бодлогын баримт бичиг
BAAZ үйлчилгээг ашиглахтай холбоотой үүсэх харилцаа, үүрэг, хариуцлагыг бодлогын баримт бичгээр зохицуулна.
- Нууцын бодлого. BAAZ системийн хэрэглэгч өөрийн мэдээллээ хамгаалахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагын талаар баримтлах бодлогыг тайлбарлана.
- Үйлчилгээний нөхцөл. BAAZ үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр харилцан тохиролцсонд тооцогдоно.