"ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2021"

УЛСЫН VIII ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО:
Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Нягтлан бодогч, санхүүч, татварын улсын байцаагч, их дээд сургуулиудын оюутан залуусыг хамрах бөгөөд оролцогчдыг дараах 2 бүлэгт хуваана.
1-р бүлэг: Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд
2-р бүлэг: Нягтлан бодогч, татварын улсын байцаагч болон бусад /олимпиадад оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй/

ХЭЛБЭР, ХУГАЦАА
Олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулна.
1-р үе шат: 2021 оны 10-р сарын 20-нд 14:00 - 16:00 цагийн хооронд
2-р үе шат: 2021 оны 10-р сарын 29-нд 13:00 - 18:00 цагийн хооронд

БҮРТГЭЛ:

Олимпиадын бүртгэлийг www.baaz.mn цахим хуудсаар 2021 оны 10-р сарын 08-ний 12:00 цагаас эхэлж, 2021 оны 10-р сарын 18 -ний 23:00 цаг хүртэл бүртгэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Нэгдүгээр үе шат:

  • Оролцогч нь байгаа газраасаа интернтэд холбогдон цахимаар оролцоно.
  • Олимпиадын эхлэх, дуусгах хугацааг урьдчилан тохируулсан байх тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.
  • Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 энгийн асуулт, 50 бодолттой асуулт байна.
  • Олимпиадын явцыг шүүгчид камераар хянах тул оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.
    • Суурин компьютер эсвэл нөүтбүүк (цаашид “компьютер” гэх)-тэй байна.
    • Компьютер, интернэт болон цахилгааны найдвартай холболтыг хангасан байна.
    • Компьютерийн техникийн хамгийн доод үзүүлэлт нь дараах нөхцөлтэй байна. CPU: INTEL CORE i5 5200, RAM 4GB, Үйлдлийн систем Windows 7-оос дээш байна.
    • Компьютер нь заавал камер болон микрофон чихэвчтэй холбогдсон байна.
    • Найдвартай, хурдтай интернет орчинд байх бөгөөд интернет холболтын өгөгдөл дамжуулах (upload хийх) хурд нь 4Mbps болон түүнээс дээш байна. Интернетийн хурдаа http://speedof.me/ сайтруу орж шалгасан байна.
    • Компьютер дээр Google Chrome хөтөч татаж суулгасан байна.
    • Тэмцээнд оролцох компьютер Dinamic системд нэвтэрсэн байна. Системд зөвхөн нэг төхөөрөмжөөс нэвтрэх ба өөр төхөөрөмж давхар хандалт өгсөн тохиолдолд систем хаагдана.
    • Оролцогч нь олимпиад эхлэхээс 30 минутын өмнө хувийн болон техникийн бэлтгэлээ бүрэн хангасан байна.
  • Олимпиадад оролцогч нарт хориглох зүйлс
    • Оролцогчид шалгалтын явцад дэлгэцийг хаах, өөр цонх нээх, хориглоно.
    • Оролцогчид шалгалтын дундуур босч явахгүй байх хувийн бэлтгэлээ хангасан байна.
    • Оролцогч нь шалгалт өгөх өрөөнд зөвхөн ганцаараа байна.
    • Олимпиадын үед хуулах оролдлого хийсэн оролцогчийг шалгалтаас хасна.
  • Шалгалтын түр горимыг ТМЗН-ийн эрх олгох шалгалтын түр горимыг баримталж явуулна.
    Шалгалтын түр горимтой www.capta.mn сайтын сургалт, шалгалт цэсрүү орж дэлгэрэнгүй танилцана уу.

Хоёрдугаар үе шат:
  • Нэгдүгээр шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан 10 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна
  • Олимпиадын хоёрдугаар үе шатанд шалгарсан оролцогчдыг www.cpta.mn, www.baaz.mn; www.mta.mn цахим хуудсуудад нээлттэй зарлана.
  • Хоёрдугаар шатны оролцогч нь зохион байгуулагчдын зарласан цагт цахимаар иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхтэй оролцоно.
  • Татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана.

ШАЛГАРУУЛАЛТ:
Нэгдүгээр үе шат:
  • Оролцогчдын тестийг шалгалтын программ автоматаар дүгнэнэ.
  • Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй байршуулна.
  • Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсанд нээлттэй мэдээлнэ.

Хоёрдугаар үе шат:
  • Бүлэг тус бүрээс 2-р шатанд оролцох эрхээ авсан оролцогчид хамрагдана.
  • Шалгалтын материалыг зохион байгуулах комиссын шийдвэрээр боловсруулж, тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  • Хоёрдугаар шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа шалгалтын материалын хариуг www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудаснуудад нээлттэй байршуулна.

ШАГНАЛ:

Олимпиадын бүлэг тус бүрээс хамгийн өндөр оноо авсан эхний дөрвөн байрыг дараах байдлаар шагнаж урамшуулна.

1-р бүлэг Оюутан:

  • 1-р байр: 600,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
  • 2-р байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
  • 3-р байр: 200,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
  • Тусгай байр: 100,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,

2-р бүлэг Нягтлан бодогч:

  • 1-р байр: 800,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
  • 2-р байр: 500,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,
  • 3-р байр: 300,000 төгрөг , өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Тусгай байр: 100,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,

Олимпиадын 2-р шатанд тэнцсэн 2-р бүлгийн оролцогч нарт Мүүрь аудит ХХК-ийн “Дотоод үнэ шилжилтийн тайлагнал “ онлайн сургалтад 1 удаа үнэгүй хамрагдах эрхээр тус тус шагнана.

Олимпиадын шагналт байранд орсон оролцогч оюутнуудыг ТМЗ гишүүн байгууллагуудад ажлын байранд зуучилна.

Санаачлагч:
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:
"МҮҮРЬ АУДИТ" ХХК
"Бааз Систем" ХХК

Дэмжигч:
Татварын ерөнхий газар

Холбоо барих:
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 70007001, 89017656
Зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 76118989, 89017656
Цахим хуудас: www.cpta.mn, www.baaz.mn , www.facebook.com/baazmn