Өөрт тохирох
бүтээгдэхүүнээ сонгоорой
Бизнес эрхлэгч, санхүүч, нягтлан бодогчдод зориулсан бүтээгдэхүүнүүдтэй танилцана уу.
Модуль сонгох
САНХҮҮ МОДУЛЬ
Тайлан, НӨАТ тулгалт, ХХОАТ илгээлт нэг системд
ЦАЛИН МОДУЛЬ
Цалин, татвар, НДШ-ийн тайланг алдаагүйгээр нэг системд
БАРАА МАТЕРИАЛ МОДУЛЬ
Бараа бүртгэл, борлуулалт, тооллого нэг системд
BAAZ ПОС
ПОС-н тоогоор
Үнэ тооцоолуур
Таны бизнесийн найдвартай түнш
Үүлэн технологи
Интернетэд холбогдсон л бол хаанаас ч бизнесийн санхүүгийн бүртгэлээ хийж болно. Хэрэглэгчийн тоо хязгааргүй.
Олон төхөөрөмжид ажилладаг
Гар утас, компьютер, таблет төхөөрөмжөөс өөрийн хүссэн BAAZ-даа хандаарай.
Мэдээллийн аюулгүй байдал
Бид ISO 27001 мэдээллийн аюулгүй байдлын гэрчилгээний стандартыг ханган ажилладаг. Таны санхүү бүртгэлийн мэдээлэл аюулгүй.
Асуулт & Хариулт
Та баруун дээд буланд буй НЭВТРЭХ товч дээр дарж НЭВТРЭХ, БҮРТГЭЛ үүсгэх хэсэгт шилжинэ. Та "Шинээр бүртгүүлэх" товч дээр дарж, өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөн гэрээг зөвшөөрснөөр шинэ хэрэглэгч болно.
Бүртгүүлсэн эрхээрээ нэвтэрч орсны дараа "Шинэ компани үүсгэх" гэсэн хэсэгт дарж компани/бизнесийн мэдээллээ оруулж бүртгэл үүсгэн 14 хоногийн турш төлбөргүй ашиглах, эсвэл шууд худалдан авах боломжтой ба туршилтын эрхээр 50 хүртэлх гүйлгээг бүртгэх боломжтой.
Baaz нь салбартаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Geotrust компанийн SSL (Secure Sockets Layer) сертификат болон ISO27001 стандарттайгаар ажилладаг тул таны мэдээллийг 24/7 хамгаалдаг.
Нэвтрэх хэсэгт "Нууц үг сэргээх" холбоосыг дарж бүртгүүлсэн и-мэйл хаягаа оруулан тухайн хаягт ирсэн холбоос дээр дарж шинэ нууц үг үүсгэх боломжтой.
Хэрэв бүртгүүлсэн и-мэйлдээ нэвтрэх боломжгүй болсон бол Info@baaz.mn мэйл хаягт и-мэйл хаягаа шинээр солиулах утга бүхий албан бичиг болон албан мэйл бичнэ үү. Солиулах шинэ и-мэйл хаягаа www.baaz.mn вэб-д урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.
Baaz кассын программ ба санхүүгийн программын модулиуд нь тус бүр сарын 22,000₮ (НӨАТ багтсан) бөгөөд та сунгалтын хугацаанаас хамаарч 3 сар - 5%, 6 сар - 10%, 12 сар - 15% - ын хөнгөлөлттэй.
1. home.baaz.mn веб хуудаст нэвтэрнэ.
2. Компанийн мэдээлэл хэсгээс "Нэвтрэх" сонголтын доор байрлах "Модулийн сунгалт" товчийг дарна уу.
3. Төлбөр төлөх модулиа сонгож, хугацааг тохируулаад "Төлбөрийн нэхэмжлэх үүсгэх" товчийг дарснаар дансны мэдээлэл гарч ирнэ.
4. Гүйлгээний утгад нэхэмжлэхийн дугаар болон компанийн бүртгэлийн b***** кодоо бичсэнээр гүйлгээ шууд танигдан үйлчилгээний эрх автоматаар 5 минутад сунгагдана.
Санамж: Хэрэв гүйлгээний утга буруу бичигдсэн бол ажлын өдрүүдэд 08:00-19:00 цагийн хооронд 7000 7001 дугаарт хандан шийдвэрлүүлнэ үү.
Та санал хүсэлт илгээхдээ home.baaz.mn дээр нэвтэрсний дараа цэсүүд байрлах баганад "Санал хүсэлт илгээх" хэсэг даран бичиж илгээх болон 70007001 дугаарт залган, эсвэл Facebook хуудас: https://www.facebook.com/BAAZ.mn -ээр илгээх боломжтой.
Компанийн бүртгэл үүсгэсэн эзэмшигч эрхтэй хэрэглэгч нь шинэ хэрэглэгчийг урьж, бүртгэлд зэрэг хандан ажиллах боломжтой.
Урилга хүлээн авах хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаягаар www.baaz.mn-д бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
Урилга илгээх алхам:
- Урих компани руу нэвтэрч зүүн талд байрлах Ерөнхий цэс-нээс "Хэрэглэгчийн жагсаалт" цэсийг сонгоно уу.
- Тухайн цонхны баруун дээд буланд байрлах "Хэрэглэгч урих" товчийг дарна уу.
- Урих хэрэглэгчийн и-мэйл хаягийг давтан оруулж, компанид нэвтрэх хугацаа болон хэрэглэгчийн эрхийг тохируулан "Урилга илгээх" товчийг дарна уу.
- Уригдсан хэрэглэгчид и-мэйл очих ба программд нэвтэрч урилгыг зөвшөөрснөөр уригдсан компани бүртгэлд нэвтрэн ажиллах боломжтой болно.
70007001 дугаарт хандан модуль нэмүүлэх болон хасуулах өөрчлөлт хийлгэх боломжтой.